Categories
мэдээ улс-төр

Хоёр дахь шатны сонгуулийг долдугаар сарын 9-нд товложээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг авч хэлэлцээд гурван тогтоол гаргасан байна. Нэгдүгээрт СЕХ сонгуулийн ирцийг авч хэлэлцээд сонгууль хүчинтэйд тооцжээ. Нийт сонгогчдын 68.27 хувь нь санал хураалтад оролцсон байна.

“Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны төв серверт ирсэн. Хамгийн сүүлийн дүн 09:10 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуулт гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан. Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана” гэв.

Нэр дэвшигчид дараахь байдлаар санал авсан байна.

М.Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь

Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь

С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна.

СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд илүү олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар шийдвэрлэжээ. Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-нд болох юм байна. Харин дотоодод долдугаар сарын 9-нд товложээ. Хоёр дахь шатны санал хураалтын зардалд 7.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

Өчигдөр гурван намын удирдлага СЕХ-нд ирж уулзсан гэнэ. Тэд “Дахин санал хураалт хэзээ болох вэ, та нар товоо хэзээ тогтоох вэ” гэх мэтчилэн асууж лавласан гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *