Categories
мэдээ нийгэм

Батсүмбэрийн “Ахмад настны үндэсний төв”-тэй танилцлаа

Төв аймгийн Батсүмбэр суманд орших Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа “Ахмад настны үндэсний төв”-ийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон холбогдох мэргэжилтнүүд танилцлаа. Тэд үйлчлүүлэгчид болон ажилчидтай уулзалт хийсэн юм.

Тус төв 93 дахь жилдээ асран хамгаалах хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асаргаа, сувилгаа хийж байна. 2016 онд тус төвийн барилгыг өргөтгөн 200 хүний хүчин чадалтай болгожээ.

Өдгөө эмчилгээ оношилгооны алба нь нэг их эмч, хоёр бага эмч, дөрвөн сувилагч, 13 асрагчтай 130 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнгын үйлчлүүлж байгаагаас 52 иргэн байнгын асаргаанд хэвтрийн дэглэмд байдаг гэнэ.

Тус төвийн үйл ажиллагаатай танилцах явцад үйлчлүүлэгчдээ гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтүүлэх, сэтгэц нөлөөт эм худалдан авахтай холбоотой тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулж, цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.

Мөн тус төвд олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэнд шагнал гардуулж, үйчлүүлэгчдэд тэргэнцэр бэлэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *