Categories
мэдээ нийгэм

Витамин дутагдснаар биед дараах шинж тэмдэг илэрнэ

Витамин дутагдах зурган илэрцүүд

А:Арьс хуурайших, хараа муудах, сонсгол буурах, үнэрлэх, амтлах мэдрэмж буурах.

Д: Голдуу бага насны хүүхдүүд өвчилдөг. Эхэн үед хүүхэд нойр хөхөндөө муудаж, хүүхэд их цочиромтгой болдог. Хүүхдийн шүд ургах нь удааширч, яс нь зөөлрөн үе мөчний химтэй урт яснууд нь муруйдаг. Насанд хүрэгчдэд амархан сулдамхай болж, шүдний паалан өнгөө алдаж харлан улмаар суларна. Яс сийрэгжсэнээс хугарч гэмтэх нь амархан болдог. Загасны тос, түрс, үхрийн хэл, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгө, сүү цагаан идээнд их байна.

К: Энэ аминдэм нь голдуу цус бүлгэнэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бие махбодид дутагдах нь тун ховор. Хэрэв дутагдвал буйл, хамар амнаас цус гарамтгай болж цаашдаа гэдэс ходоодноос ч цус алддаг. Ургамлын ногоон навч ялангуяа нарсны шилмүүс, байцаанд нилээд байдаг. Цагаан будаа, лууван, загасны тос, цөцгийн тос, сүү, тахианы өндгөнд их байдаг.

Е: Энэ аминдэм нь өөх тосонд уусдаг биологийн өвөрмөц үйлчилгээтэй. Долоон төрлийн аминдэмийг агуулдгаас булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Наран цэцгийн тос өөх тосонд их байдаг.

В1: Хүний биед дутагдахад олон мэдрэлийн үрэвсэл үүсэхээс гадна хоол унданд дургүй болох эцэж турах, амархан ядрах, толгой өвдөх шинж илэрдэг. Цагаан будаа, талхны хөрөнгө, үр будааны хальс, идэшний ногоонд их байдаг.

В2: Нүүрс ус, өөх тос, уургийн солилцоонд оролцоно. Аминдэм-В2 дутагдахад бие суларч, хоолонд муудаж турдаг. Нүд аргаж улайх, нулимс гоожих шинж тэмдэг илэрнэ. Цагаан будааны хальс, вандуй, арвай будаа, талх, сонгинод их байдаг. Харин идэшний ногоо жимсэнд бага байдаг.

Вб: Азотын солилцоонд идэвхтэй оролцдог. Хүний биед энэ аминдэм дутагдахад арьс загатнаж, үс унана. Бага насны хүүхдийн гэдэс, ходоод хямран цус багадаж, цочромтгой болдог. Малын элэг, бөөрөнд их байхаас гадна цагаан будааны хальс, вандуй, пивоны хөрөнгөнд байна.

В12: Энэ нь бие махбодид дутагдах үед цус төлжилт саатан цус багадах, бие суларч, нойр хоолонд муудах, арьс салст цайна. Мах,элгэнд их; ургамал ногоо жимс жимсгэнд бага агуулагддаг.

РР: Энэ аминдэм дутагдахад ам хатах,шүлс гоожих, тамир тэнхээ алдарч ядрах, сульдах, нойр хоолонд муудаж, толгой өвдөнө. Амны хөндийн салстууд улайж үрэвсэн шархална. Арьс ширүүн барзгар болж гар хөл, хүзүүний арьсанд улаан толбо гарч яршина. Талхны хөрөнгө, арвай, үхрийн элэг, цагаан будааны хальсанд их байдаг.

С: Хүний биед дутагдвал ядарч туйлдах, тамир тэнхээ нь суларч ажлын идэвхи буурна. Арьс цайж, хуруу хумс, уруул амаар хөхөвтөр толбо гарна. Уруул, буйл хөхрөх, хавдаж цус гарах, шүд суларч ганхах, мөч булчин, шөрмөс өвдөнө. Чацаргана, нохойн хошуу, аньсны үр жимс, хушганд их байна. Мах, цагаан идээнд бага байдаг. Харин гүүний айрганд ихээр агуулагддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *