Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Үндсэн хуулиа хамгаалах фронт байгуулж тэмцэнэ

Э.Бат-Үүл зурган илэрцүүдНийслэлийн Ардчилсан намын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр16 цагт мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн 3.2 дугаар “Төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэдэг заалтыг нүдний цөцгий мэт хайрлах ёстой. Энэ нь эрүүгийн онц ноцтой гэмт хэрэг тул хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Энэ сонгуулиар санал худалдаж авах асуудал гарах болсон. Би Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт, Био гоор яваад ирлээ. Сонгуулийн хууль зөрчсөн, санал худалдаж авсан хууль бус үйл ажиллагаа цөөнгүй сонсогдлоо. Бүр улаан цагаандаа гарч байна гэж байна. Ялангуяа төрийн албан хаагчид тангарагаа зайлшгүй сахих шаардлагатай. Засгийн эрхийг хууль бусаар авах ажилд хутгалдаж байгаа гомдол ирж байна. Энэ чинь маш ноцтой гэмт хэрэг. Эрүүгийн ялтай гэмт хэрэг юм. Тэд ямар гэмт хэрэгт орооцолдож байгаагаа мэдэхгүй байна уу. Энэ бүх хэрэг эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Онцгой анхаарах ёстой. Ер нь сонгуулийн хууль зөрчиж явуулдаг, засгийн эрхийг хууль зөрчин авдаг байдлыг таслан зогсоох ёстой. Үндсэн хуулиа хамгаалахыг уриалж байна. Шударга сонгууль явуулахыг уриалж байна. Үндсэн хуулийн 3.2-г зөрчсөн үйл явдал гарах юм бол Үндсэн хуулиа хамгаалах фронт байгуулж тэмцэнэ. Нэхэл хатуутай шалгана. Төрийн эрхийг хууль бусаар авах ажилд төрийн албан хаагчид мань оролцов оо. Маш хатуу хуультай шүү” гэдгийг хэлж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *