Categories
мэдээ нийгэм

Наршсан үед давстай ус уувал сайн

Сүүлийн өдрүүдэд ихэнхдээ 30-35 хэм хүртэл халахаар байна. Энэ үед наршихаас хэрхэн сэргийлэх талаар мэргэжлийн эмч нар дараах зөвлөгөөг өгч байна.

Нарших шинж дараах байдлаар илэрдэг байна
-Бие сулрах
-Толгой эргэх
-Дотор эвгүй болох
-Хөлс гарах нь багасах
-Анхаарал төвлөрөхгүй болох.
-Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх

Хөнгөн наршсан үед халуун 38.5С д хүрч нүүр чинэрэн улайж цээж багтран амьсгалахад хүндрэлтэй болно. Үүний зэрэгцээ царайны өнгө цонхийж, бөөлжис цутган их хэмжээний хөлс гарч, нүүрний арьс хүйтэрч, судасны лугшилт түргэсдэг.

Хэрэв наршсан байдал хүндэрвэл манарч унах, шөрмөс татах, биеийн халуун 40С -аас давах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Хэрэв наршсан бол:
Эхлээд халуун орчноос холдуулж, зулай хэсэгт бүлээн усаар шавшин, сэрүүхэн газар
хэвтүүлж, мөн хүйтэвтэр давстай ус уулгана.

Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно.

Өвчтөн сэрсэний дараа, буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *