Categories
мэдээ нийгэм

“Яг түүн шиг” шоуны гала тоглолт хойшлогдлоо

“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан билээ. Харин сонгуультай холбоотойгоор энэхүү шоу дахин тодорхойгүй хугацаагаар хойшлогдохоор болжээ. Шоу хойшлогдох болсон тухай “Боловсрол суваг” телевизийн удирдлагууд хэлэхдээ ”Бид сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан саналыг хүндэтгэж, маргааш болох байсан “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг цуцлах болсноо мэдэгдэж байна. Энэ удаагийн гала тоглолтод “Яг түүн шиг I, II” шоуны шилдэг оролцогчид оролцохоос гадна гадаадын дуучид урилгаар оролцох байсан юм. Одоогоор энэхүү тоглолт хэзээ болохыг хэлж мэдэхгүй байна. Өмнө нь JCI ASPAC арга хэмжээ Улаанбаатар хотноо анх удаа болж байгаатай холбогдуулан шоуг цуцалж байсан бол энэ удаа дахин цуцлагдах болсонд харамсаж байна. Гэхдээ бид Сонгуулийн ерөнхий хорооны саналыг хүндэтгэж байгаа. Энэ удаагийн шоу ямар ч улс төрийн нөлөө байгаагүй гэдгийг хэлмээр байна. Ардчилсан намын зүгээс “Яг түүн шиг” шоуны гала тоглолт сонгуулийн ирц бүрдүүлэхгүй байх эрсдэлтэй гэж мэдэгдсэнд харамсаж байна. Бид энэ удаагийн гала тоглолтод гадны уран бүтээлчдийг оролцуулахаар болсон бөгөөд тэдний тоглолтын хуваарийн дагуу энэхүү тоглолтийг зургадугаар сарын 25-д болохоор төлөвлөөд байсан юм. Тоглолтын тасалбар худалдан авсан иргэдтэй эргэн холбогдоно. “Яг түүн шиг” шоу иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй нэвтрүүлгийн нэг болсон нь сошиал хуудсанд хандаж байгаа мэдээллээс харагдаж байна. Энэхүү гала тоглолтыг хүлээж байсан нийт үзэгчдээсээ хүлцэл өчье” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *