Categories
мэдээ нийгэм

Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай гурван хүүхдэд мэс засал хийлээ

БНСУ-ын Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ажиллаж байна. Улсын гуравдугаар төв эмнэлэг, БНСУ-ын Рафаэл сантай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ажээ.

Энэхүү багийг хүүхдийн зүрхний мэс засалч, анагаах ухааны доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн ба хүүхдийн зүрхний мэс заслын дөрвөн эмч, есөн сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18- 25-ны өдрүүдэд тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллах юм.

Тухайн өдрүүдэд III эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч нартай хамтран зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай нярай, бага насны, бага жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж нэн шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээг хийж байна.

Одоогийн байдлаар нийт 60 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, гурван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд цаашид нийт 25 хүүхдэд үе шаттайгаар мэс засал хийх юм. Мөн тус багийнхан зүрхний мэс заслын эмч нарт “Хүүхдийн зүрхний мэс засал”–ын чиглэлээр сургалт, семинарыг өгөх гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *