Дэлхийн таван шилдэг дуучны нэгээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар шалгарсан байна.
“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар амжилттай оролцжээ. Дэлхийд чансаа өндөртэй тус тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарахад шилдэг таван дуучны нэгд Г.Ариунбаатарын нэр бичигджээ.