Испанийн Прокурорын газраас португаль хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус орны Татварын алба түүнийг 2011-2014 онуудад 14,7 сая еврогийн татвар төлөөгүйг тогтоосон байна.
Тавдугаар сард хэвлэлүүд мэдээлэхдээ португалийн 32 настай иргэн найман сая евроны торгууль төлж дээр нь 12 жилийн хорих ял авч магадгүй байгааг мэдээлсэн билээ. Өнгөрсөн тоглолтын улиралд тэрбээр Испанийн аварга, багийнхаа хамт Аваргуудын лигийн цомын эзэн болсон билээ.