Categories
мэдээ нийгэм

22 толгой минж үржүүлж байна

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид минжтэй танилцлаа. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт Минж нутагшуулах, үржүүлэх төслийн ажилтай албан хаагчид танилцаж, хоёр байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн цахим хуудас хөгжүүлэлт, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг Нийслэлийн мэдээллийн технологийн газрынхан үзүүлж байгаа ажээ.

Минж нутагшуулах нь Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцлийг байгалийн аясаар нь сэргээх, урсацыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Төсөл хэрэгжүүлэх нэгж өдгөө 11 бүл 22 толгой минж үржүүлж байна.

Сонирхуулахад, минж нь мэрэгч амьтдын дотроос хамгийн том биетэй бөгөөд Монгол Улсын Улаан номонд орсон. Дэлхийд хоёр зүйлийн минж бий. Манай оронд Ховд аймгийн Булган голд Азийн минж тархсан байдаг. Нас гүйцсэн минжний биеийн жин 16-22 кг, биеийн урт 74-86 сантиметр, сүүлний урт 25-30 сантиметр байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *