Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Mонгол”-ын асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай. Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл, “Эрдэнэс Mонгол” ХХК болон түүний охин компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланийн тухай, Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээр болон дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ удаагийн хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах болон банкны үйл ажиллагааны тухай хэлэлцээр, ЭЗХАОУБ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Дүрэмт хувцасны загвар, эдэлгээний хугацаа, дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай, Гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэх шийдвэрлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *