Categories
мэдээ нийгэм

Гадаад хэргийн яамны нээлттэй хаалганы өдөр болно

ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөгөнөөдөр Сүхбаатарынталбайд болно.

Уг өдөрлөгийн үеэр яамны газар нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Мөн Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгнө.

Гадаад харилцааны төв архиваас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргана.

Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн улсын соёл уламжлал, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ сурталчилж, үйл ажиллагаагаа танилцуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *