Categories
мэдээ нийгэм

Морьт болон нохойт эргүүл ажиллаж эхлэв

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 10 морьт эргүүл, 9 нохойт эргүүл ажиллаж эхэллээ.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *