Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар: Монголчуудыг олон жил зовоосон МАНАН-гийн энэ түнэр харанхуйд нар мандах болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнгөрсөн шөнө 23.30 цагийн үед СЕХ-нд ирүүлсэн. СЕХ-ны Ажлын хэсэг МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын талаарх баримт бичгүүд үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгасны дараа Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Тэрбээр өчигдөр нэр дэвшихээр болсныхоо дараа “Маш олон жил монголчуудыг зовоосон МАНАН-гийн энэ түнэр харанхуйд нар мандах болно. МАХН ялна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *