Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд гадаад паспортны сунгалт, шинээр олголт хийж байна

Хууль зүй Дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд болж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр ХЗДХ-ийн Сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа агентлаг, байгууллага 50 орчим төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлж байна. Тухайлбал, Оюуны Өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ”Нээлттэй өдөрлөг” -ийн хүрээнд Гадаад паспортын сунгалт, шинээр олголт, ТҮЦ машины лавлагаа, Оюуны өмч, Хуулийн этгээд, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, архивын лавлагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, материалаа бүрэн бүрдүүлж ирсэн иргэдэд газар дээр нь гэрчилгээ олгох зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн голомт банкны пос машин ажиллаж байгаа аж.

Мөн Хил хамгаалах Ерөнхий газар нь энэхүү өдөрлөгөөр хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрөл болон зөвшөөрлийн талаар мэдээлэл өгч байна. Мөн уг журмын талаарх танилцуулга олгох аж. Архивын бүх төрлийн үйлчилгээ, Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн холбогдолтой зөвлөгөө, өргөдөл, гомдол, гэрээт хилчний мэдээлэл, бүртгэл явуулж, хугацаат цэргийн алба хаагчидтай утсаар яриулах үйлчилгээ, хил нэвтэрсэн лавлагаа, хилийн боомтын асуудлаар мэдээлэл өгч байна. Түүнчлэн Хил хамгаалах байгууллагын уламжлал, шинэчлэлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, хил хамгаалах албаны талаарх ном товхимолыг дэлгэн үзүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *