Categories
мэдээ улс-төр

МАХН дараагийн нэр дэвшигчээ тодруулахаар хуралдаж байна

Өнөөдөр МАХН Бага хурлаа хийж байна. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхээр Н.Энхбаярыг бүртгүүлсэн ч Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахаас татгалзсан юм. Тиймээс МАХН дараагийн хүнээ сойхоор бэлдэж байгаа бололтой.

Дараагийн нэр дэвшигч хэн байх вэ гэдгийг одоо болж буй Гүйцэтгэх товчоо эцэслэн шийдвэрлэх юм. Тус намаас гурван хүний нэр яригдаж байгаа бөгөөд Гавьяат хуульч Ц.Шаравдорж, С.Нарангэрэл болон УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар нар болно.

Эдгээр гишүүдийн аль нэгийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой гэж үзэж байгаа учраас Гүйцэтгэх товчоо хуралдаж аль нэг нэр дэвшигчийн нэрийг Бага чуулганд оруулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *