Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баабар “Өдрийн сонин”-д “Sapiens”-ийн тухай өгүүлэв

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигч таны гарт очлоо.

Тэргүүн нүүрт “Үндсэн хуулийг өөрчлөх иргэдийн саналын дүн ийн гарчээ” хэмээн бичжээ.

“Улс төр” нүүрт Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Ард түмний бухимдаж байгааг буруутгах аргагүй” хэмээн ярьжээ. “Сонгуулийн өмнө улс орны байдал хүнд байна. Бид улс орноо босгоно гэдэг амлалт өгч, сонгуульд оролцсон. Засгийн газраас оруулж ирсэн анхны мөрийн хөтөлбөрт татвар нэмэх асуудлыг оруулж ирэхдээ нөхцөл байдлыг танилцуулсан. Манай бүлгийн гишүүд дөнгөж их хуралд орж ирээд байсан тул хөөрсөн сэтгэлээр унагачихсан. Харин миний хувьд эсрэгээрээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байсан” хэмээн тэр ярьжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт Баабар “Sapiens”-ийн тухай өгүүлжээ. Ювал Ной

Харарийн бичсэн “Sapiens: Хүмүүн төрөлхтний товч цадиг” хэмээх номын тухай тэр өгүүлжээ. Хувьслын явцад бий болсон Хомо хэмээх сул дорой амьтан түүхийн явцад дэлхийг эзэгнэгч бурхны хэмжээнд, дэлхийг сүйтгэгч ороолонгийн зэрэгт хүрсэн намтрыг тэрбээр туурвисан гэнэ шүү.

“Баримт, үйл явдал” буланд “Цэнхэр халим” нэртэй цахим хаягуудыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн тухай мэдээлжээ. Онлайн, сошиал медиа бүлгэмүүдээр дамжин тоглодог бөгөөд амиа хорлоход өдөөн турхирдаг гэсэн мэдээлэл бий. ОХУ-аас гаралтай уг тоглоом аль хэдийнэ олон оронд түгжээ.

“Түүхийн жимээр” буланд уригдсан МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргал “Чингис хааны алтан ургийн гол цөм Монголдоо үлдсэн” хэмээн ярьжээ.

“Дэвжээ” буланд “Кисэносатогийн ялалт бол үнэндээ савыг нь хоосон буцаадаггүй монгол ёсны илэрхийлэл юм” хэмээн нийтлэлч Д.Гансаруул бичжээ.

“Цаг үе” нүүрт Энэ жилийн ЭЕШ-ын арван хичээлийн жишиг даалгаварын загвар гарсан тухай мэдээлжээ. ЭЕШ ирэх зургадугаар сарын 14-нд монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, 19-нийг дуустал үргэлжлэх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *