Categories
мэдээ нийгэм

Хачигт хазуулаад амиа алджээ

ЗурагГовь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд хачигт хазуулсан 54 настай эмэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан хэрэг гарчээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд яг юунаас болж амиа алдсаныг нь шинжилж үзэхэд хачигт хазуулсанаас болсон нь тогтоогдсон байна. Тус аймагт хачгаар дамжих халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 45 тохиолдол тархвар судлал, эмнэлзүйгээр хачигт риккетсиозын гэж оношлогдсон байна. Гурван хүний биеийн байдал хүндэрсэн ч одоогоор биеийн байдал сайжирчээ.Мэргэжлийн байгууллагаас дорхи анхааруулгыг өгч байна.Тод өнгийн, битүү хувцас, малгай өмсөх, өөртөө болон бусдад ялангуяа бага насны хүүхдүүдэд хачиг хазсан эсэхийг ойр ойрхон 2-3 цаг тутамд шалгаж байх, хувцас эсвэл биед наалдсан хачгийг зааврын дагуу зайлуулж байх; шигдсэн хачгийг хошууг үлдээлгүй салгаж авах, салгасан хачгийг мэргэжлийн байгууллагад хүргэх; хачигт хазуулсан, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах; хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах, малаа эрүүлжүүлэх; мөн хачигт энцефалитийн голомтот нутагт ажиллаж амьдардаг хүмүүс хачигт энцефалитийн эсрэг дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *