Categories
мэдээ спорт

Бодибилдингийн улсын аваргууд тодорлоо

Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбоо/МБФНХ/-ноос Улсын аварга шалгаруулах Space entertainment тэмцээнийг өнгөрсөн ням гарагт /2017.05.07/ One event hall-д зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд нийт 92 тамирчин 15 ангилалд өрсөлдсөн байна. Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгийн шилдгүүд тун удахгүй Улаанбаатарт болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан юм. Мөн ирэх есдүгээр сард Монголд анх удаа бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
Энэ тэмцээнд ур чадвараа сорьсон хүндийн өргөлтийн гавьяат тамирчин Н.Баярмаа өөрийн ангилалдаа тэргүүн байрт шалгарсан байна.
Дашрамд дуулгахад, Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа МБФНХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдөр хүрэлцэн ирж тус тэмцээнийг үзэж сонирхжээ. Энэ үеэр Х.Баттулга бодибилдинг фитнесийн спортыг дэмжин ажиллахаа илэрхийлж, баг тамирчдад спортын өндөр амжилтыг хүссэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *