Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Есөн өрлөгтэй Төрийн тэргүүн болно

МАХН-ын Бага чуулганы XVI хурлаас намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдсэн.

Бага чуулганы үеэр нэр дэвшигч Н.Энхбаяр:

“Бид есөн өрлөгтэй Төрийн тэргүүн төрүүлэх ийм бодлогыг баталсан гэж ойлгож байна.

Монголын ард түмэнтэйгээ хамтраад намчирхалгүй, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийнхээ дэмжлэгийг авч, Монгол Улсад шударга ёсыг тогтооно.

Байгалийн баялгийг ард түмэндээ авч өгөх, хариуцлагатай төр засгийг тогтоох, амласандаа хүрдэг хариуцлагатай харилцааг бий болгохын төлөө, сүүлийн жилүүдэд явуулж байсан тэмцлээ үр дүнтэй болгохын төлөө ард түмэнтэйгээ хамтран энэ сонгуульд идэвхтэй оролцоно гэж уриалж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *