Categories
мэдээ нийгэм

Цэргийн госпиталийн зургаан давхраас хүн үсэрч нас баржээ

Өнөөдөр 18.00 цагийн үед Цэргийн госпиталийн 6 давхраас хүн үсэрч нас барсан хэрэг гарсан
байна. Тус хэргийн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага газар дээр нь очин
шуурхай ажиллаж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг Цагдаагийн газраас тодруулахад
хэргийн газар очиж байдлыг тодруулахаар ажиллаж байна, одоогоор юу болсон талаар тодорхой мэдээлэл алга гэв. Хэрэг гарсан Цэргийн нэгдсэн эмнэлгээс
тодруулга авах гэсэн боловч “Хүн үсэрсэн нь үнэн, гэхдээ энэ талаар мэдээлэл өгөх
боломжгүй байна” гэв. Энэ хэргийн талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *