Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчид алтан медаль хүртэв

Шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын Улсын Яйши хотноо болж өндөрлөв.

Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид 12 ангилалд 36 медалийн төлөө 9 өрөг тоглосон. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон шатарчид 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багаараа дэлхийн аварга болжээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 7 нас хүртэлх ангилалд Д.Цэлмүүн, 9 нас хүртэлх нээлттэй ангилалд Э.Азжаргал, 11 нас хүртэлх ангилалд Д.Мөнхзул нар тус тус алтан медаль хүртсэн байна. Мөн Б.Марал мөнгө, 13 нас хүртэлх нээлттэй төрөлд Д.Батсүрэн мөнгө, 15 хүртэлх насны эмэгтэй төрөлд О.Өлзийхишигжаргал мөнгө, 13хүртэлх насны эмэгтэй төрөлд Б.Алтантуяа хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *