Categories
мэдээ спорт

Зээрэнцэг шидэлтийн төрлөөр ахмад тамирчин Т.Цэрэндолгор алтан медаль хүртлээ

Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-нд эхэлжээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөж байгаа аж.

Манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Монголын багийн медалийн “салхийг” хагалж зээрэнцэг шидэлтийн төрлийн 75-79 насны ангилалд манай тамирчин Т.Цэрэндолгор алтан медаль хүртжээ. Тэрээр одоо 78 настай бөгөөд 20.90 метрийн зайд зээрэнцэг шидэж алтан медалийн болзол хангасан байна.

Энэ төрөлд нийт найман тамирчин өрсөлдсөнөөс мөнгөн медалийг АНУ, хүрэл медалийг Австралийн тамирчин хүртсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *