Categories
гадаад мэдээ

Пхеньяан Солонгосын хойг дахь АНУ-ын цэргийн баазыг устгахаа мэдэгдлээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Өмнөд Солонгос улсад айлчилж байна. Саяхан тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Хойд Солонгосын талаар ярих бидний зүйл дууссан” гэсэн юм.

Пхеньян ямар нэгэн байдлаар АНУ-ын Батлан хамгаалахын дархан эрхэнд халдсан алхам хийхэд хариу гал нээхээ Ерөнхийлөгч Трамп мэдэгдээд байна. Дэлхийн хамгийн залуу удирдагч гэх тодотголтой Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун мөн Америкийн арми улсынх нь хилийг зөрчсөн ганц л алхам хийвэл Солонгосын хойг дахь АНУ-ын Цэргийн баазыг пуужингаар харваж, устгахаа сануулж байсан билээ.

Мөн Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Хан Сон Рёл өчигдөр Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгчээ. Сайд “Бид долоо хоног, сар, жилд явуулдаг пуужингийн туршилтынхаа тоог эрс нэмэгдүүлэхээр болсон. АНУ бидний эсрэг цэргийн ажиллагаа явуулвал бид сануулга өгөхгүйгээр цөмийн цохилт өгнө” гэж мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *