Сүхбаатарын талбайд яг одоо татварын нэмэгдэл, мөн оффшор данстай эрхмүүдийг эсэргүүцэн жагсахаар иргэд цуглаад байна. Зохион байгуулагчдын зүгээс жагсаалыг 14.00 цагаас эхлүүлнэ гэлээ.
Одоогийн байдлаар Сүхбаатарын талбай ийм байдалтай байна.
Жагсагчид “Бид улсад хамгийн сайн татвар төлөгчид”, “Татвар хэрэгжиж эхлэх хугацаа шударга бус байна” гэсэн лоозон барин зогсчээ.
УИХ-аас өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталсан. Түүнтэй хамт хэд, хэдэн төрлийн татвар нэмэгдэхээр болсны нэг нь авто машины ОАТ юм.
А.СҮРЭН