НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг дөрөвдүгээр сарын 16-ны ням гарагт 19:35 цагаас “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна.
Энэ удаагийн тохиролд 2017 оны гуравдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд сугалаанд хамрагдах ажээ.
Та бүхэн 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын ebarimt.mn системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой юм.
Дашрамд дуулгахад энэ удаагийн супер сугалааны шагналын сан 200 сая төгрөг бөгөөд дараа сарын сугалааны тохирол тавдугаар сарын 21-нд болох нь ээ.