“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн асан С.Ламбаа: “АН дангаараа төр засгийг тэргүүлж байсангүй” ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр, ”Би тэр үед Эрхүүгээс ирээд Шинжлэх ухаан дээд боловсролын улсын хороонд ажиллаж байсан л даа. 1989 оны тэсгим хүйтэн өвлийн тэр нэг өглөө хорооны даргын шуурхай зарлаж, яаран сандран иртэл М.Даш дарга урьд шөнө нэр зүс үл мэдэгдэх хүмүүс ард иргэдийг ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийг уриалж байшингийн булан, гэрлийн шонд ухуулах хуудас наасан тухай мэдэгдэж их дээд сургуулиуд дээр хатуу хяналт тавих үүрэг өгсөн. Удаж төдөлгүй “Монголын ардчилсан холбоо” гэгч байгууллага байгуулагдсанаа тунхаглан зарлаж нөгөө нэр зүс үл мэдэгдэх залуус маань ил гарч туг, лоозон барьсан залуучууд бүчиж анхныхаа цуглааныг одоогийн хүүхэд залуучуудын ордны өмнө хийсэн. Цогтсайхан, Энхбаяр хоёр “Хонхны дуу”-гаа дуулж, С.Зориг, Ц.Элбэгдорж нарын залуус уур савсуулан үгээ хэлж, туг лоозон барьсан залуучууд уриа хашгираад л сүртэй юм болсон” хэмээн ярилцлагадаа дурджээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогттой хийсэн “Энэ сардаа багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг эхлүүлнэ” ярилцлагыг 2-р нүүрээс уншаарай. Тэрээр, “Манай улсад өнөөгийн байдлаар ашигт малтмалын 50 гаруй төрлийн 3000 гаруй орд мэдэгдэн судлагдаад байна. Уул уурхайн салбарыг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхэд геологийн суурь судалгаа, ашигт малтмалын ордын нөөцийг байнга өсөн нэмэгдүүлэх, хайгуулын ажлыг зогсолтгүй хийх зайлшгүй шаардлага байдаг”хэмээн ярьсан байна.
Төгсөх ангийн хоёр охин амиа хорлосон талаарх харамсалтай хэргийн талаар 7-р нүүрт нийтэлжээ. Охидын нэгнийх нь эцэг эх нь салсан учраас сэтгэл зүйн гүн хямралд байжээ. Тэрээр хойд эхтэйгээ таарамжгүй харьцаатай байсан байна.
Өөрөөс нь буланд Үндэсний бөхийн улсын шүүгч Ж.Цэрэвтэй хийсэн “Бөхчүүд ганц давааны төлөө ёс зүйгүй авирлаж жудгаа алдаж байна” ярилцлага нийтлэгдлээ. Саяхан болоод өнгөрсөн Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд арслан Р.Пүрэвдагва, харцага Т.Баасанхүү хоёрын түрүү булаацалдсан барилдаан шүүмжлэл дагуулсан юм. Энэ талаар тэрбээр шүүгчийн зүгээс тайлбар өгчээ.
Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ