Categories
мэдээ нийгэм

Төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00 болголоо

Image result for УлаанбаатарНийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх байдал нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа автомашин ашиглан худалдаа эрхлэх явдал ихэсч байгааг зохих байгууллага албан тушаалтнууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Автобусны буудлуудын зогсоолуудыг эзэлж хууль бусаар таксийн үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээний хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулж, зөрчлүүдийг бүртгэж, хариуцлага тооцох ажил сайн явж байна” гэлээ.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00 цаг байхаар тогтоож, захирамж гаргаж байна. 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжинэ” гээд хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан дүүргүүд, холбогдох байгууллагууд ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллах, хаврын тохижилт, тэмдэг тэмдэглэгээг сэргээх сайжруулах, дүүргээс олгож байгаа зөвшөөрөлд Засаг дарга нар анхаарлаа хандуулах, томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийг өөрчлөх талаар судалж танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *