Дундговь аймгийн Луус сумын нутагт зам дээр зогсож байсан “Jianghuai HFC4253” маркийн автомашины араас T.Corolla маркийн автомашин мөргөж, дөрвөн иргэн амиа алдсан байна. Мөн уг ослын улмаас нэг хүн гэмтжээ. Уг хэргийг одоогоор Дундговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Иймд, Замын цагдаагийн албанаас хөдөө, орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнө оройн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх, нарийн замд гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, анхаарал болгоомжгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, холбогдон амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгааг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.