Categories
гадаад мэдээ

Шведийн Стокгольм хотод халдлага болжээ

Баасан гаригийн өглөө Шведийн нийслэл Стокгольм хотод ачааны машинтай этгээд гарцаар гарч байсан иргэдийг дайрсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Стокгольм хотын төвд ачааны машинтай этгээдүүд явган хүмүүс рүү дайрах үеэр 4 хүн алагдаж, 15 хүн бэртэж гэмтсэн байна.

Уг халдлага хотын төв гудамж болох Дротнингатанд болсон байна. Ачааны машин гудамжаар давхиж явган хүмүүс рүү халдсаныхаа дараа ачааны машин Ахленс их дэлгүүрийн байрыг мөргөж зогсжээ. Тус улсын Ерөнхий сайд “Стокгольм хотноо террорист халдлага боллоо” хэмээн мэдэгдэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулжээ.

Шведийн цагдаа ачааны машинд явсан гэх хоёр хүнийг эрэн сурвалжилж, нэгнийх нь хяналтын камерт үлдсэн зургийг тараасан юм.

Шведийн ерөнхий сайд Стефан Лофвен энэхүү халдлагыг терроризмийн шинж чанартай гэж дүгнэсэн байна.

Халдлагын дараа Стокгольм хотын төвийн зам, талбайг хааж, метроны үйлчилгээг зогсоожээ. Цагдаагийн газар хүмүүсийг хотын төвөөр явахгүй байхыг анхааруулсан байна.

Дроттингатан гудамжинд байрлах дэлгүүрийн хяналтын камерт үлдсэн дүрс болсон үйл явдлыг тодорхой харуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *