Categories
мэдээ нийгэм

Солонгос улсын ILWOO сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Image result for Монгол СолонгосМонгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хооронды ннайрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлгээр БНСУ-ын их, дээд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 оюутан бакалаврт, 4 магистрантыг суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн иргэдийг энэхүү сонгон шалгаруулалтанд оруулахгүй болно.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Сонгоншалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд оролцоно.

Бакалаврын сургалтад:

– Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа;
– 2017 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны;
– Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл;
– Гэрлээгүй;

Магистрантурт:

– Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй;
– 2017 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш);
– 2017 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 27-оос доош насны;
– Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл;
– Гэрлээгүй;
Бүртгэлийг 2017 оны 4 дүгээр 19, 20-ны өдрийн 10-17 цагт Монгол Улсын их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны оюутны алба , 219 тоот танхимд зохион байгуулна.

Бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материал:

Бакалавроюутан:

Магистрант:

1. Анкет / Application form*

2. Товч танилцуулга / Self introduction essay*

3. Тангаргийн бичиг / Pledge*

4. Бүрдүүлэх материалын жагсаалт / Checklist*

5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт

6. Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт

6. Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт

7. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт

8. Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2015оны 5 дугаар сарын 15-наас хойш олгогдсон/

9. Сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг

10. Хураамж 15000 төгрөг

10. Хураамж 15000 төгрөг

11.Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; албан ёсны орчуулга

Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй.


Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математикийн тест/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна. Жич: Англи хэлний TOEFL iBT 83 оноо эсвэл TOEIC 800 онооноос дээш, Солонгос хэлний TOPIK 3 буюу түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй хүн англи хэлний шалгалтнаас чөлөөлөгдөх боломжтой. (Хэлний мэдлэгийн түвшинг батлах сертификат нь сүүлийн 2 жилд авсан байх)
Бичгийн шалгалтыг Монгол Улсын их сургуулийн хичээлийн ………….дугаар .байрны ….., …… тоот танхимд 2017 оны 4дүгээр сарын 21-ний өдрийн 11.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Шалгуулагч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай.Шалгалтын дүнг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудасны нүүр хуудсан дахь “гадаадад суралцах” цэсэнд байршуулна.


Хэлний бэлтгэл сургалт:

Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2017 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2018 оны 3 дугаарсарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байна.

Суралцагчийн үүрэг:

Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалд*-оор тэмдэглэсэн маягт, загварыг эндээс татаж авна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу. ILWOO сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 70002003; Төгсөгчдийн холбоо 91998122

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *