Categories
мэдээ соёл-урлаг

“Тэнгэрийн хүү” дахин тайзнаа тоглогдоно

УДЭТ-ын уран бүтээлчид Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгээ дахин тайзнаа амилуулах гэж байна.

Гуравдугаар сарын 25-нд тоглогдох тус бүтээл нь түүхэн жүжгийн уралдаанд шалгарч байсан юм. Мөн 2011 оны шилдгийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” наадмын гран при, оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах “Мөнгөн мод” ёслолын ажиллагааны шилдэг бүтээлийн цомыг хүртэж байв.

Энэхүү жүжиг нь Монголын их Хүннү гүрний түүхээр бүтсэн бүрэн хэмжээний анхны жүжиг бөгөөд театрын тайзнаа бүрэлдэн бий болж байгаа Монгол Улсын түүхийг баяжуулсан томоохон бүтээл болсон юм.

Найруулагчаар Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, гол дүр Модун Шаньюйд УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Могул хатанд төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар тоглосон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *