АН-ын дотоодын сонгуульд өрсөлдөх эрхмүүдийн бүртгэл явагдаж байгаа билээ. Уг сонгууль ирэх сарын 2-нд болно. Тэгвэл уг сонгуульд УИХ-ын дарга асан З.Энхболд нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр энэ талаар “УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 70 дугаар тойргоосоо өрсөлдөхөөр бүртгүүлчихлээ. Манай тойргоос таван хүн Үндэсний бодлогын хороонд орно” хэмээн ярилцлага өгчээ.
Үндэсний бодлогын хороонд гишүүнээр сонгогдоно гэдэг нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших мандат өвөртлөх том боломж юм.
Энэ талаар З.Энхболд “2020 онд Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшье гэвэл одоо Үндэсний бодлогын хороонд өрсөлдөж орж ирэх хэрэгтэй. Манай гишүүд ч сонголт хийхдээ 2020 онд УИХ-д Ардчилсан намыг ялуулж, гишүүн болж чадах хүнийг сонгох учиртай. Шуудхан хэлэхэд энэ хүнийг ҮБХ-д гаргавал 2020 онд УИХ-д ялах уу, үгүй юу гэсэн сонголтыг хийнэ гэсэн үг” хэмээн ярьжээ.
Ийнхүү тэрбээр дотоодын сонгуульд 70 дугаар тойрогтоо нэр дэвшихээр болсон байна.