Categories
мэдээ нийгэм

“Хуулиа дээдэлье” аян боллоо

БАЯНХОНГОР АЙМАГТ “ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” АЯН БОЛЛООБаянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Хуулиа дээдэлье” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 2017 онд тус аяныг “Хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо” сэдвийн хүрээнд 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулсан байна. Учир нь аймгийн хэмжээнд бага насны хүүхэд холбогдсон гэмт хэрэг 2016 оны байдлаар 23 бүртгэгдсэн бол 2017 оны эхний 2 сарын байдлаар 13 хүүхэд холбогдон шалгагдаж байгаагаас харахад энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Уг аяны хүрээнд Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зөв хүмүүжил, ёс зүйн төлөвшилт олгох цуврал лекцийг 3700 гаруй сурагчдад уншиж, 750 гаруй сурагчдаас 5 асуулт бүхий санал асуулгын хуудсыг ажиллуулжээ.

Мөн аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх ажилд хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хүүхдэдээ сайнаар нөлөөлөх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 110 гаруй сурагчдад “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж, “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо” сэдвийн хүрээнд “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион байгуулж ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *