Хөвсгөл, Говь-Алтай аймагт энэ сарын 12-нд товлосон хурдан морьдын бүсийн уралдааныг хойшлууллаа.
Хурдан морины бүсийн уралдааныг товлосон Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэр бүхий ТББ-аас Захиргааны хэргийг шүүхэд хандсантай холбогдуулж, Монголын Морин спорт, уяачдын холбооноос Говь-Алтай аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комисст албан тоот хүргүүлсэн байна.
Албан тоотод шүүхийн шийдвэр гарах хүртэл дээрх аймгуудад болох хурдан морины уралдааныг хойшлуулжээ.