С.Зоригийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болох тов гарлаа. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Энэ үеэр Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт талийгаач С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж 24-25 жилийн хорих ял оноосон юм. Шүүх хурал таван өдрийн турш хаалттай хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлжээ. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон тухай нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.