Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд – нэг ажлын байр” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр болов.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулахаас гадна өрх бүрээс судалгаа авч ажиллах аж.
Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр хэлэхдээ, “Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн ажилгүйдлийн түвшинг бууруулах нөхцөл бүрдэнэ.Түүнчлэн хөтөлбөр нийслэлийн төр захиргааны байгууллага, дүүрэг, хороод, өрх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байж үр дүнд хүрэх юм. Нийслэлийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг хүргэх таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай ажиллах хүчнийг нийлүүлэн хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлнэ“ гэлээ.
Хөтөлбөрт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, өрх–ажилгүй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажилгүйдэлд өртөж болзошгүй хүмүүс, залуучууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өрхийн үйлдвэрлэл болон бичил бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хамруулах юм байна.
One reply on ““Нэг өрхөд–нэг ажлын байр” хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru