Categories
мэдээ нийгэм

Турк улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Турк улс зурган илэрцүүд

Бүгд найрамдах Турк Улсын Засгийн газар 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Бүртгэл 2017 оны 3-р сарын 1-нээс 31-ийг хүртэл үргэлжлэх юм байна.Тэтгэлэгт 1996 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн бөгөөд дунд сургуулиа төгссөн эсвэл энэ жил төгсөх хүмүүс хамрагдах аж.

Тэтгэлгээр суралцахыг хүссэн иргэд www.turkiyeburslari.gov.tr цахим хаягт хандан зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.

2016-2017 оны хичээлийн жилд дэлхийн 150 гаруй улс орны 5000 орчим залууст тэтгэлэг олгосон энэхүү хөтөлбөрийн бүртгэл нь зөвхөн цахим хэлбэрээр явагддаг бөгөөд шуудан болон өөрийн биеэр авчирсан материалыг хүлээж авдаггүй юм байна.

Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйч мэргэжлээр тэтгэлэг горилогчдын дүнгийн үзүүлэлт 100/90-ээс дээш, бусад мэргэжлээр сурах иргэдийн дүнгийн үзүүлэлт 100/70-аас дээш байх болзлыг хангасан байх ёстой шаардлагатайг эх сурвалж мэдээллээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Бүгд Найрамдах Турк Улсын иргэн, аль эсвэл Бүгд Найрамдах Турк Улсын иргэншлээс татгалзсан хүмүүс хамрагдахгүй аж.

Турк Улсад урьд өмнө нь бакалаврын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх хэрэгтэй гэнэ.

Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад сонгосон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт үндэслэн сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr цахим хаяг болон “0 850 455 0 982” дугаарын утсаар холбогдон авах, эсвэл info@turkiyeburslari.org хаягт цахим шуудан илгээн тодруулах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *