Categories
мэдээ нийгэм

25 мянган хүнийг зээлийн хар жагсаалтаас хаслаа

Холбоотой ЗурагМонгол банкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлийн мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлаж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар өнгөрсөн сарын 10-ны өдөр зохицууллаа. Зээлийн сангаас мэдээлэл хязгаарлахад дараах үндсэн шалгууруудыг харгалзан үзэв. Үүнд: нэг жилээс илүүгүй хугацаатай, анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь төлөгдөж дууссан байх.

Энэхүү шийдвэр нь Монголбанкны зүгээс авч буй нэг удаагийн бодлогын арга хэмжээ бөгөөд санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг олгох зорилготой юм. Учир нь сөрөг зээлийн түүхтэй иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Энэ нь бага дүнтэй, зээлийн сөрөг түүхтэй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ авахад ихээхэн хүндрэл дарамт болдог. Иймд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдийн эрх ашгийг хангаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ийнхүү анхаарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *