Categories
мэдээ нийгэм

Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалтыг мэдээлдэг болжээ

Санхүүгийн зохицуулах хороо зурган илэрцүүдСанхүүгийн зохицуулах хороо өөрийн албан ёсны www.frc.mn цахим хуудсаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зарладаг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалтыг мэдээлдэг боллоо. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолд заасны дагуу гишүүн орнуудын хүлээх үүргийн нэг юм.

Ингэснээр санхүүгийн зах зээлд оролцогч иргэд, хуулийн этгээдүүд тус цахим хуудасны “Мөнгө угаах, терроризмтой тэмцэх” цэсээс дээрх жагсаалттай танилцаж болзошгүй эрсдлээс сэргийлэх боломжтой болсон байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар банк, ББСБ, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, нотариатч нар сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэгтэй хуулийн этгээдүүд аж. Эдгээр хуулийн этгээдүүд тус хуулийн 7.2-т заасны дагуу хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ тухай 24 цагийн дотор Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлж байхыг санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *