Нийслэлийн аврах ангид сар шинийн өдрүүдэд хоёр дуудлага ирж, аврагчид шуурхай ажилласан байна. Тухайлбал, шинийн нэгний өдөр жорлонгийн ухсан нүхэнд морь уналаа гэсэн дуудлагын дагуу ажиллаж, морийг татан гаргажээ. Мөн шинийн нэгнийн өдөр нэг хүн амиа хорлохыг завдсан байна. Тодруулбал,Сонгинохайрхан дүүрэг Орчлон хорооллын 46 дугаар байрны цонхоор Б.Батсайхан гэгч залуу ор хөнжлийн даавуугаа унжуулж үсрэнэ хэмээн орилж байжээ. Энэ үед аврагчид байшингийн дээвэр дээрээс олс унжуулан аварч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Учир нь амиа хорлохыг завдсан этгээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.