Categories
мэдээ улс-төр

Төсөвт тодотгол хийнэ

Монгол Улс ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон. Ингэснээр манай улс ОУВС-гаас 440 сая ам.доллар, гишүүн орнуудаас 5.5 тэрбум хүртлэх ам.долларын зээл авах эрхтэй болоод байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногий даваа гаригт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар болжээ. Ээлжит бус чуулганаар ОУВС-гийн тавьсан шаардлагад нийцүүлэн татварын зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм. Түүнээс гадна 2017 оны төсөвт тодотгол хийхээр болжээ.

One reply on “Төсөвт тодотгол хийнэ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *