Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн мөсөн дээгүүр мал тууварлах, тээвэрхийхгүйбайхыгсануулав.
Түүнчлэн цагуурын дулааралттай холбоотой голын эрэг татам орчим дайл өрх, автозам, гүүрний дагууд усанд автах аюул байгаа ганхаарч, болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг зөвлөж байна.
Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр золгуутаар явуулахгүй байх, иргэд хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.