Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 5 хэмийн хүйтэн байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын
хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34
градус, өдөртөө 12-17 градус, Монгол Алтайн өвөр хэсэг, Богдын гол
орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө
15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө
голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Хангай,
Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө
19-24 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус,
өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 7-12 метр явган шуурга шуурна. Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, бусад нутгаар
шөнөдөө 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 4-9 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар
16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус
хүйтнээс 3 градус дулаан байна .

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24
градус, бусад нутгаар 17-19 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *