Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг үйлдэгдэх өндөр магадлалтай цэгүүдэд хяналтын камер байрлуулжээ

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг эмзэг цэгийн судалгааг гаргаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зорилгоор зөөврийн хяналтын камер байрлуулан ажиллаж байна.

Энэхүү хяналтын камерыг гэмт хэрэг үйлдэгдэх магадлалтай эмзэг цэгт өндөрлөг газар байрлуулж, ажиллуулснаар хулгай, дээрэм, танхайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Очбадрах ярилаа.

Дээрэм, булаалт, хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт 100 гаруй хяналтын камерыг суурилуулж, түүний тусламжтайгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлж, үйлдэл дээр нь таслан зогсоож, гэмт этгээдийг түргэн шуурхай илрүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *