Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч Д.Мөнгөндалайн “Ирээдүй хойч үед минь эх орон нь гологдож эхэллээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ


“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.


Манай сонины уламжлалт “Танайд өнжье” буланг нийслэл хотод худалдаа эрхэлж байгаа гурван томоохон сүлжээ дэлгүүрээс бэлтгэн хүргэж байна. “Номин”, “И-март”, “Абсолют” худалдааны төвийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг энэхүү сурвалжлагаас уншаарай.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн ярилцлагыг өнөөдрийн дугаарт хүргэж байна. Тэрбээр намын даргаар сонгогдсоноос хойш анх удаа хэвлэлд томоохон ярилцлагыг өглөө. Намын даргын хувьд түүний хийх ажлын төлөвлөгөө, хэтийн зорилго, байр суурь ямар байгааг энэхүү ярилцлагаас уншаарай.
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц монголчууддаа хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр улирч буй жилийг өнтэй сайхан давлаа хэмээгээд ирж буй жилд улам сайхан болохыг ерөөсөн юм. Нэг, 17 дугаар нүүрээс уншаарай.
Өчигдөр Сангийн яам, Монголбанк, ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран Төрийн ордонд мэдээлэл хийж, Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн үр дүнгийн талаар танилцуулсан юм. Хэлэлцээрийн үр дүнгээр ОУВС-гаас манай улсад 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болж буйг дуулгасан. Энэ тухай нэг, хоёрдугаар нүүрт дэлгэрэнгүй нийтэллээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайн “Ирээдүй хойч үед минь эх орон нь гологдож эхэллээ” хэмээх нийтлэл хэвлэгдэн гарлаа. Нийтлэлийн хэсгээс энд онцолбол “…Төр нь эрүүл мэнд, боловсролын салбараа хамгийн сүүлд тавьж, улс төр болгож, хамтарч засаг барьсан намынхаа хэр тааруухан нэгэнд бэлэг болгоод өгчихнө…” гэжээ. Бүрэн эхээр нь гуравдугаар нүүрээс уншина уу.
Боломжтой, баян айлын хүүхдүүд яагаад хар тамхинд илүү ихээр донтож, байнгын мансуурагч болоод байна вэ. Үүний цаана ямар үйл явдал өрнөж байгааг цагдаа нар эцэслэн тогтоохоор ажиллаж эхэлжээ. Холбогдох газруудын эх сурвалжаас авсан мэдээллээр баячуудын хүүхдүүдийг “ангуучилж” байнгын хэрэглэгч болгодог сүлжээ гэмт хэрэгтнүүд бий болоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Баян айлын хүүхдүүдийг хар тамхинд оруулдаг “ангуучдыг” шалгаж эхэлжээ. Энэ тухай долдугаар нүүрт хэвлэлээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *