Лондонгийн металлын биржид зэсийн үнэ гурван сарын дараа 0.3 хувиар нэмэгдэн тонн нь 6106 ам.доллартай тэнцлээ. Энэ нь Индонезийн Грасберг уурхайн зэсийн экспортод тавьсан хориг болон Чилийн Эскондида уурхайн ажилчид ажил хаяж цалингаа нэмэгдүүлэхийг шаардсанаас хамаарч байгаа гэнэ.
Сануулахад зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригт тонн нь 5872 ам.доллартай тэнцэж байсан билээ. Одоогийн байдлаар зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сараас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрээд байгаа юм байна.