Бянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан ахлах дэслэгч С.Батзолбоо авлига авсан нь тогтоогджээ.
Тус хэргийг цагдаагийн байгууллагын дотоод хяналтын шалгалтаар илрүүлсэн байна. Хэргийн талаар тодруулбал тус дүүргийн цагдаагийн байгууллагад Г гэх эмэгтэй хятадын иргэнд зодуулсан талаар гомдол гаргажээ.
Гэвч дэслэгч С.Батзолбоо нь уг гомдлын амар хялбар аргаар шийдэхийн тулд хятад иргэнээс сая төгрөг авсан байна. Харин гомдол гаргасан иргэн Г нь энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст мэдэгдэж, улмаар гэм буруутай нь тогтоогдсон байна. Эрүүгийн анхан шатны шүүх хэрэг бүртгэгч С.Батзолбоод торгууль оногдуулж, ажлаас нь чөлөөлжээ.