Монгол бөхөн мялзан төст өвчнөөр нийт сүргийнхээ тал хувийг алдаад байгаа билээ. Хүйсийн говь, Дөргөний хүрэн талыг халдварын голомтот бүс хэмээж, Шаргын говийг тусгаарлах, бөхөн бэлчээрлэх хоёр гол замд пост гарган хамгаалж байлаа.
Гэвч өнгөрсөн долоо хоногт Шаргын говьд бэлчээрлэж явсан найман бөхөнгөөс шинжилгээ авахад нас бие гүйцсэн зургаа нь эрүүл гарч хоёр янзагаас нь өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Одоогийн байдлаар 4100 гаруй бөхөн, 32 хар сүүлтийн сэг зэмийг устгаад байгаа аж.
О.ӨНӨР