Энэтхэгийн далайн ёроолоос эрт галавийн үед хамаарах тивийн үлдэгдлийг Өмнөд Африкийн их сургуулийн эрдэмтэд илрүүлсэн байна. Мавританы арлууд дороос илэрсэн, галт уулын халуун хайлмагаар хучигдсан, олон тэрбум жилийн тэртээх уг олдворыг одоогоос 200 сая гаруй жилийн өмнө байсан Гондвана тивийн үлдэгдэл хэмээн “Nature communication” сэтгүүлд бичжээ.
Энэхүү эртний тивээс 3.6 тэрбум жилийн настай циркон чулуу илрүүлсэн байна. Түүнчлэн үүнтэй адил хэд хэдэн үлдэгдэл Энэтхэгийн далайд байгааг судалгааны багийнхан илрүүлжээ.
О.ӨНӨР